Posts

Showing posts from July, 2017

Агуйг засварлан зочид буудал болгожээ

Image
Английн иргэн 54 настай  Марк эхнэр  Ширлигийн хамт сүүлийн найман жилийг  Испанид агуйг зочид буудал болгон  засаж тохижуулахад зарцуулжээ. Хосууд агуйг 25 000 еврогоор худалдан авч 50 000 еврогоор өрөөнүүдийг тохижуулсан байна. Мөн 17 000 еврогоор тансаг усан сан, 4 000 еврогоор орчны тохижуулалт хийжээ. Хосууд зочид буудлаа 2016 оны 11-р сард нээсэн бөгөөд буудалд нэг өдөр хоноход 120 евро төлөх юм. Ингээд агуй байгаад зочид буудал болсон газрын өөрчлөлтийг гэрэл  зургаар хүргэе

Дэлхийн хамгийн том зочид буудал

Image
Дэлхийн хамгийн том зочид буудал 2017 он гэхэд Саудын Арабын Мекка хотод баригдаж  дуусна. Тус хотод лалын шашинтнуудын ариун дагшин эд зүйлүүд оршдог билээ.  Саудын Арабын “Сабк” гэдэг цахим сонинд мэдээлснээр бол уг  зочид буудлын 12 цамхаг дотор 10 мянган өрөө, 70 зоогийн газар, хурлын танхимууд болон их дэлгүүрүүд байрлах  гэнэ. Дэлхийд хамгийн томоохон нь болох зочид буудлын оройг андалуз буюу мароккан хэв маягаар барьж байна.  Зочид буудлын 10 цамхагт байрлах өрөөнүүд дөрвөн одтой байх юм. Бусад хоёр цамхагт нь таван одтой өрөөнүүд, хааны тасалгаанууд орших гэнэ. Буудлын дээвэр дээр нисдэг тэрэг буух талбай баригдана.  Жил бүр Мекка хотод дэлхийн өнцөг булан бүрээс олон сая мөргөлчид ирдэг билээ. Тэд хаж ёслолыг үйлддэг аж.  Эх сурвалж  www.wikimon.mn