Дэлхийн хамгийн том зочид буудал





Дэлхийн хамгийн том зочид буудал 2017 он гэхэд Саудын Арабын Мекка хотод баригдаж дуусна. Тус хотод лалын шашинтнуудын ариун дагшин эд зүйлүүд оршдог билээ. 

Саудын Арабын “Сабк” гэдэг цахим сонинд мэдээлснээр бол уг зочид буудлын 12 цамхаг дотор 10 мянган өрөө, 70 зоогийн газар, хурлын танхимууд болон их дэлгүүрүүд байрлах гэнэ. Дэлхийд хамгийн томоохон нь болох зочид буудлын оройг андалуз буюу мароккан хэв маягаар барьж байна. 

Зочид буудлын 10 цамхагт байрлах өрөөнүүд дөрвөн одтой байх юм. Бусад хоёр цамхагт нь таван одтой өрөөнүүд, хааны тасалгаанууд орших гэнэ. Буудлын дээвэр дээр нисдэг тэрэг буух талбай баригдана. 

Жил бүр Мекка хотод дэлхийн өнцөг булан бүрээс олон сая мөргөлчид ирдэг билээ. Тэд хаж ёслолыг үйлддэг аж. 




Эх сурвалж www.wikimon.mn

Comments

Popular posts from this blog

Зочид буудлын өрөөний стандарт

Агуйг засварлан зочид буудал болгожээ