Зочид буудлын өрөөний стандарт

ШААРДЛАГА
Оноо
/0-5/
НЭМЭЛТ ТАЙЛБАР
  1. Зочидбуудлын үйлчилгээний ерөнхий шаардлага
1
Зочид  буудлын нэр хаяг нь тод байна.


2
Гадна болон доторхи шөнийн  гэрэлтүүлэг, чимэглэл, үзэмж сайтай байна. Орчны тохижилт сайтай байна.


3
Зочид буудлын нэр, лого, үйлчилгээний төрөл, хаяг бүхий самбар буудлын ойролцоо буюу барилга дээр  байрлуулсан байна.


4
Зочдын орох төв хаалганы орчинг 10 метрээс бага зайд, бусад орц гарцын орчны зайг гэрэлтүүлнэ.


5
Хатуу хучилтай талбай бүхий тээврийн хэрэгслийн зогсоолтой байх бөгөөд зориулалтын замын тэмдэг, тэмдэглэгээ, гэрэлтүүлэгтэй байна.


6
Шат, үүдний хэсгийг талбайг халтаргаа гулгаанаас хамгаалсан байна.


7
Орох хэсгийн тоогоор зориулалтын хогийн сав байрлуулна.


8
Нийтийн эзэмшлийн талбайн 10-аас доошгүй хувьд ногоон байгууламж бий болгосон байна.


9
Хэрэв хоолны газар нь гудамж руу гарах тусдаа хаалгатай бол хоолны газрын нэр, хаягтай байна.


2.Барилга байгууламжид тавигдах шаардлага
10
Эрх бүхий байгууллагаас баталсан зураг төслийн дагуу баригдсан барилга, байгууламжтай байна.


11
Зочид буудлын барилга байгууламжийн дуу чимээний хамгаалалт 35дб буюу түүнээс доош байна.


12
Зочид буудлын барилга, байгууламжийн таазны өндөр 2,5 м-ээс намгүй байна.


13
Хонгилын өргөн 1.4 м-ээс багагүй, өрөөний гадна байрлах тагтны өргөн 1.2 м-ээс багагүй хэмжээтэй байна.


14
Байнгын халуун хүйтэн усан хангамжтай байна.


15
Бохир ус зайлуулах дотор талын систем болон гадна шугам сүлжээтэй байна.


16
Зочны өрөө, амралтын болон нийтийн үйлчилгээний өрөө, танхим 20С-ээс доошгүй дулаантай байна.


17
Амралтын газрын болон нийтийн үйлчилгээний өрөө, танхим, хоолны газар, ариун цэврийн өрөө нь агаарын хэвийн солилцоог хангах ердийн ба механик салхивчтай байна.


18
Радио, телевизийн үндэсний болон олон сувгийн хүлээн авах боломжтой байна.


19
Зочны өрөө, хонгил, нийтийн үйлчилгээтэй танхимд ердийн буюу зохиомол аваарын гэрэлтүүлэгтэй байна.


20
Гурваас дээш давхартай зочид буудал нь цахилгаан шаттай байна.Цахилгаан шат нь хүчин чадалд тохирсон тоо, хэмжээтэй байна.


3.     Үүдний танхим, зочид хүлээн авах хэсэгт тавигдах  шаардлага
21
Үүдний танхимын нийт талбай нь 30м2-аас багагүй хэмжээтэй байна.


22
Нийт орны хүчин чадлын 10-аас доошгүй хувьтай тэнцэхүйц тавилга хэрэгсэлээр тоноглогдсон суудалтай байна.


23
Дотоодын бүртгэлийн нэгдсэн сүлжээтэй байна.


24
Зочдыг 24 цагийн турш хүлээн авч байрлуулах, бүртгэх, үдэх үйлчилээг үзүүлнэ.


25
Электрон шуудан болон вэб хуудастай, мэдээллийн сантай байна.


26
Тээш хадгалах үйлчилгээг үзүүлнэ.


27
Зочдын үнэт эдлэлийг хадгалах сейф, хадгаламжийн хайрцагтай байна.


28
Хүлээн авах хэсэгт дэх телефон утас нь үндэсний ба олон улсын ярианы системтэй, зочдын хэрэгцээнд ашиглах боложтой байрлалтай байна.


29
Тухайн буудалд хамгийн ойр байрладаг эмнэлэг буюу эмчийн нэр, хаяг, утасны дугаарыг авах боломжтой байх ба зочны хүсэлтээр тухайн эмчтэй холбоо барьж өгнө.


30
Байгууламж, үйлчилгээний байршлын тэмдэг, тэмдэглэгээг харагдахуйц газар ил байрлуулсан байна.


31
Нийтийн хэрэглээний шат, хонгилыг дуу чимээ, халтиргаа, гулгаанаас хамгаалсан байна.


4.Зочид буудлын нийтийн ариун цэврийн өрөөнд тавигдах шаардлага
32
Эрэгтэй, эмэгтэй ариун цэврийн өрөө тусдаа байна.


33
Кабин нь түгжээтэй, тагтай суултууртай, хаалганд таних тэмдэшлэгээтэй, өлгүүртэй, ариун цэврийн цаас тогтоогч болон цаас ариун цэврийн уут, тагтай хогийн савтай байна.


34
Кабины хэмээ 0.90 м-ээс доошгүй өргөн 1.2 м-ээс доошгүй урттай, талбай нь 1.08 м2-аас багагүй, өрөөний нийт талбай 2,5м2-аас багагүй хэмжээтэй байна.


35
Нийтийн үйлчилгээ үзүүлэх зориулалтын танхим / хоолны газар, уулзалт, хурлын танхим / - тай давхарт багтаамжийн 4%-иас доошгүй ноогдох угаалтуур, суултууртай байна.


36
Ариун цэврийн өрөөний үүдний хэсэгт шингэн саван, алчуур эсвэл гар хатаагуур, гэрэлтүүлэгтэй толь хогийн сав байрлуулсан байна.


5.Зочид буудлын нийтийн өлгүүрт тавигдах шаардлага
37
Өлгүүр нь тухайн зочид буудлын хоолны газар, уулзалтын танхимын ойролцоо байрласан, нийт хүчин чадлыг бүрэн хангасан байна.


38
Зочдын хувцас, эд зүйлс хөрөнгийг хамгаалах зорилгоор тусгаарлагч, зориулалтын өлгүүр, өлгүүрийн дугаартай байна.


39
Ажлын цагаар өлгүүр хариуцсан ажилтан хүлээлгэн өгсөн хувцас эд зүйлд байнгын хяналт тавина. 


6. Зочны өрөө, тавилга  хэрэгсэл

40
өрөөний хэмжээ
/ариун цэврийн өрөө, коридорыг тооцохгүйгээр/
Нэг хүний өрөө /9м2/


Хоёр хүний өрөө /12м/

Гурав буюу түүнээс дээш /хүн тутамд 4м2  -аас дээш/

41

Орныхэмжээ
Нэг хүний ор /2000ммх900мм/


Хоёр хүний ор  /2000ммх1600 мм-ээс багагүй/

42
Орны гудас /матрас/ нь 120мм-ээс доошгүй зузаантай пурштэй, зөөлөн хөвсгөр материалаар хийгдсэн гадартай байх ба түүн дээр даавуун гадар бүхий нимгэн тусгаарлагч гудас дэвсэнэ.


43
Орны цагаан хэрэглэлийг долоо хоногт 2-оос доошгүй удаа эсвэл зочны хүсэлтээр солино.


44
     Дэр    500х900 мм-ээс багагүй хэмжээтэй


45

Алчуур
Гар нүүрийн /400х700мм-ээс багагүйхэмжээтэй/


Ванны /750х1150мм-ээс багагүйхэмжээтэй/
46
Зочин бүрт зориулалтын мөр өлгүүр 2-оос цөөнгүй байна.


47
Зочны эд зүйлсийг агуулах хувцасны шүүгээ, зориулалтын  тавиуртай байна.


48
Хогийн савтай байна. /Нэг удаагийн хэрэглээний уут хэрэглэнэ/


49
Цонх нь зориулалтын гэрэл нэвтрүүлдэггүй хөшиг буюу түүнтэй адилтгах халхавчтай байна.


50
Өрөө бүрт савласан цэвэр ус зочны тоогоор / үнэгүй/ тавьсан байна.


51
Зочны хүсэлтээр нүүр гарын саван, шүдний оо сойз, гутал цэвэрлэгчээр хангана.


52
Үйлчилгээний үнийн жагсаалт,бичгийн хавтас хэрэглэл, зочны угаалгын уут,зочид буудлын үйлчилгээний талаархи мэдээлэл, “Бүү саад бол”,” Цэвэрлэгээ хийх  шаардлагагүй”,” Орны хэрэглэл, алчуур солих давтамж” –ууд зэрэг анхааруулгыг тавина.


53
Нэг удаагийн болон эрүүл ахуйн шаардлага хангасан, ариутгасан шаахай тавина.


       
                             7. Зочны өрөөний ариун цэврийн өрөөнд тавигдах шаардлага
54
Ариун цэврийн өрөөний нийт талбай 3,8м2-аас багагүй байна.


55
Ванны хананд аваарын бариулыг тогтоосон байна.


56
Хувцасны өлгүүр дэгээтэй байна.


57
Тагтай хогийн савтай байна. /Нэг удаагийн хэрэглээний уут хэрэглэнэ/


58
Шүршүүрийн зориулалтын шалавч эсвэл хөлийн гишгүүртэй байна./Шалавч, хөлийн гишгүүрийг үйлчилгээ бүрийн дараа ариутгана/


59
Ванн, шүршүүр нь ус хаах тусгаарлагч хөшиг буюу хаалттай байна. /Хаалт, хөшгийг байнга угааж цэвэрлэж байна/


60
Угаалтуурын дээрх тольтой тавиур дээр нүүр гарын алчуур эсвэл гар хатаах хэрэгсэл болон хуванцар аяга тавина.


61
Ариун цэврийн цаас тогтоогч болон ариун цэврийн цаастай байна.


8.Угаалга цэвэрлэгээнд тавигдахшаардлага
62
Зочдод угаалгы хийх боломжийг бий болгоно


63
Угаалга өөрөө угаах хэлбэрээр хэрэгүүлэх тохиолдолд угаалгын машин, угаалгын нунтаг, хатаагч зэрэг шаардлагатай хэрэгслээр хангасан байна.


64
Зочид буудлын угаалгын үйлчилгээ нь зочны хувцсыг 24 цагийн дотор угааж гүйцэтгэх бөгөөд зочны өрөөнд бохир эдлэл хийх уутыг үнийн танилцуулгатай хамт байрлуулсан байна.


65
Зочдын хүсэлтээр хуурай цэвэрлэгээний үйлчилгээ үзүүлнэв


9. Зочны аюулгүй байдалд тавигдах шаардлага
66
Зочид буудлын барилга байгууламж, зочны өрөө болон бусад эзэмшил газарт зочны аюулгүй байдлыг бүрэн хангана.


67
Зочинд анхны тусламж үзүүлэхэд шаардлагатай эмийн сангийн үйлчилгээтэй байна.


68
Өөрийн мэргэшсэн болон гэрээт хамгаалалтын албатай байна.


69
Хэвэр бүх зочны өрөөнүүд телефон утсаар тоноглогдоогүй бол яаралтай тусламжийн дугаар бүхий үнэ төлбөргүй утсыг хүлээн авах хэсэгт байрлуулсан байна.


70
Зочид буудлын бүх хаалга нь / төв, хажуугийн, ажилтны болон бараа хүргэлтийн / хяналтын дурантай, гэрэлтүүлэгтэй  байна.


71
Болзошгүй ослын үед ашиглах дүрвэн зайлах схем зургийг өрөө болгоны хаалганы дэргэд нүдэнд харагдахуйц газар байрлуулна.


                          10Галын аюулгүй байдал тавигдахшаардлага
72
Зочид буудлын галын аюулгүй байдал нь “ Галын аюулгүй байдал. Ерөнхий шаардлага”.MNS4244:94 стандартын дагуу барилга, байгууламж нь галын аюулгүйн таних тэмдэг бүхий аваарын гарц , шат, авралтын зураг, бүдүүвчийг тусгасан байна.


11.Эрүүл ахуйд тавигдах шаардлага
73
Зочид буудлын орчны талбай, барилга байгууламжийн засвар, үйлчилгээ, цэвэрлэгээ, тоног төхөөрөмжийн аюулгүй ажиллагааны үзлэг, хог хаягдал зайлуулах, хортон шавьжийн устгал, ариутгал, халдваргүйжүүлэлтийг эрүүл ахуй, хөдөлмөр хамгааллын холбогдох стандартын дагуу хийсэн байна.


74
Эрх бүхий байгууллагаас баталгаажуулсан, эрүүл ахуй, аюулгүй байдлын шаардлага хангасан хүнс, ахуйнзориулалтын түүхий эд, бүтээгдэхүүнээр хангагдсан байна.


12.Нийгмийн хариуцлага
75
Нийгэмд сөргөөр нөлөөлөх, хууль тогтоомжид харшилсан үйл ажиллагааг явуулахгүй байх


76
Зочид буудлын ажилтнууд нь зочид буудлын үйлчилгээний мэргэжлтэй буюу 80-аас доошгүй хувь нь мэргэшсэн байна


77
Үйлчилгээний ажилтны биеэ авч явах байдал, харилцааны соёл, ёс зүй , гадаад үзэмж, хувцаслалт, нүүр будалт, инээмсэглэл, нүүрний хувирал, зочинтой харьцах, мэндчилгээ, ажлын байрны эмх цэгц зэргийг бүрэн хангасан байна.


78
Энгэрийн тэмдэг болон дүрэмт хувцастай байна.


79
Эрүүл мэндийн үзлэгт хамрагдсан байна


80
Ажилтны хоолны болон амралтын өрөөтэй байна.




Comments

Popular posts from this blog

Агуйг засварлан зочид буудал болгожээ

Дэлхийн хамгийн том зочид буудал